Tuesday, November 01, 2011

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 50 жилийн ой

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 50 жилийн ойг тэмдэглэж, “Монгол Улс НҮБ-д – 50 жил” эрдэм шинжилгээний бага хурлыг 10 дугаар сарын 27-нд ГХЯ-нд зохион байгуулав.

Эрдэм шинжилгээний бага хурлыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нээж хэлсэн үгэндээ Монгол Улс өнгөрсөн ХХ зууны түүхэндээ олсон томоохон ололтын нэг нь 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон явдал гэж зүй ёсоор үзэж буйгаа тэмдэглэв. Тэрээр улс орноо олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн болгох эрхэм үйлсэд оролцож улсынхаа нэр хүнд, байр суурийг НҮБ-ын хүрээнд бэхжүүлэх, Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хүчин зүтгэж явсан нийт дипломатчдад талархал илэрхийлж, баярын мэндчилгээ дэвшүүлэв. 

Тэмдэглэлт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нараас  тус тус илгээлт ирүүлснийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг, НҮБ-ын Суурин зохицуулагч Сезин Синаноглу нар уншиж танилцуулав.

Бага хурлын үеэр  “Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэн түүх, түүний ач  холбогдол”, “НҮБ-ын үйл ажиллагаа дахь Монгол Улсын оролцоо, байр суурь, үр дүн”, “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа дахь Монгол Улсын зэвсэгт хүчний оролцоо”, “НҮБ-ын өнөөгийн өөрчлөлт шинэчлэлт ба Монгол Улс” зэрэг илтгэлийг хэлэлцүүлэв. Бага хуралд Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааг өрнүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн үе үеийн дипломат ажилтнууд, төрийн байгууллагын төлөөлөл, Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, оюутан сурагчид зэрэг 150 гаруй хүн оролцов.

Түүнчлэн тэмдэглэлт ойг тохиолдуулан “Монгол НҮБ-ын хамтын ажиллагаа” нээлттэй хаалганы өдөрлөгийг ГХЯ-нд мөн зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, “Монгол Шуудан” компанийн тэргүүн дэд захирал Б.Буян нар Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойд зориулсан маркийг албан ёсоор нээв. Өдөрлөгийн нээлтийн үеэр “Монгол, НҮБ-ын хамтын ажиллагаа” фото зургийн үзэсгэлэнг нээсний зэрэгцээ  ОУБГ-аас зохион байгуулсан “Монгол Улсын гадаад бодлого ба НҮБ” 100 асуулт хариултын тэмцээн, НҮБ-ын Хүүхдийн сангаас зохион байгуулсан Хүүхдийн зургийн уралдааны шагнал гардуулах ажиллагаа явагдав. Түүнчлэн оуютан сурагчдын хичээл сургалтад дэмжлэг үзүүлэх үүднээс НҮБ-ын түүх, судалгаа, лавлах зэрэг 70 гаруй ном, судалгааны материалыг Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагаас МУИС-ын Олон улсын харилцааны дээд сургуулийн номын санд хандивлав.

Tuesday, May 10, 2011

Портал сайт

Олон хэрэглэгчтэй вэб сайтууд
Монголд 1996 онд интернэтийг албан ёсоор нийтийн хэрэгцээнд ашиглах болсноор www.mol.mn   хамгийн анхны вэб сайт интернэтэд тавигдаж, өдгөө 2500 гаруй вэб сайттай болсон билээ. Тэгвэл хамгийн олон хэрэглэгчтэй вэб сайтуудын манлайд томоохон портал сайтууд явдаг. www.gogo.mn үндэсний портал сайт хамгийн олон хандалттай төдийгүй хамгийн олон хэрэглэгчтэй вэб сайт билээ. МХХ-ийн 2009 оны судалгааг хүснэгтээр үзүүллээ.
Харин өнөөдөр 1.gogo 2.news тэгээд caak, zaluu, olloo  порталууд ордог:
Судалгаагаар монголчуудын зочлох дуртай топ сайтуудын 30-40 хувийг үндэсний портал сайтууд эзэлж байгаа юм.

Monday, January 17, 2011

Хүний эрхийн ангилал

Хүний эрхийг иргэний,, улс төрийн эдийн засаг, нийгэм, соёлын, гурав дахь үеийн эрхүүд гэж ангилдаг ажээ.

Хамгийн суурь эрх нь иргэний, улс төрийн эрхүүд юм. (ХЭТТ-ын 2-18 дугаар зүйл) Үүнд:
  • амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх
  • боолчлолоос ангид ...

Wednesday, January 05, 2011

Хичээл- Вэб гэж юу вэ? HTML vндэс


Хүн сонссон зүйлээ мартаж, үзсэн зүйлээ санаж, харин хийсэн зүйлээ сурдаг гэж.

Вэб гэж юу вэ?
Вэб бол Интернетийн сvлжээнд холбогдсон комьпютерт байрлах нэгэн төрлийн файлууд юм. Интернет гэдэг нь дэлхий даяархи олон компьютерийн хоорондын сүлжээ гэж ойлгож болно.Эдгээр нь ихэвчлэн HTTP гэсэн протокол ашиглан хоорондоо холбогдож, мэдээллээ солилцдог. Мэдээлэл гэдэг маань бидний мэдэх вэб хуудас юм. Вэб хуудсыг байрлуулах компьютерийг Вэб сервер гэх ба харин тэр мэдээллийг уншиж хөрвvvлэн харуулж байгаа компьютерийг Клиент/Client/ гэдэг.
Client- үүд нь вэб харуулагч, хөрвүүлэгчдийг ашиглан вэб хуудсыг харуулдаг. Хөрвvvлэгчийн жишээ гэвэл бидний сайн мэдэх Internet Explorer, Opera, Mozilla ... гэх мэт маш олон байдаг.
Вэб хуудас болгон өөрийн хаяг буюу Домэйн /Domain/ нэртэй байна. эдгээр хаягийг ашиглан хvмvvс хэрэгцээт хаяг руу хандан мэдээлэл авах боломжтой байдаг. Вэбийн хаяг нь цорын ганц байдаг бөгөөд ижил хаягтай байх боломжгvй байдаг.
ж.н : http://www.gogo.mn
харин дэд домайн нэртэй байж болдог.
ж.н : http://delger95.blogspot.com

HTML кодчлол гэж юу вэ?

Вэб харуулагч, уншигч программууд нь тогтсон зааврын дагуу мэдээллийг уншиж харуулдаг. Тэрхүү зааврыг HTML гэж нэрлэгддэг кодоор бичдэг,  вэб хуудас маань өөрөө кодчлол юм. Кодоор ямар үйлдэл хийх, юуг яаж харуулах вэ гэх мэт зааврыг вэб харуулагчид өгдөг. Вэб харуулагч нь тэр зааврын дагуу вэбийг харуулдаг. Уг зааврыг World wide Web Consortium буюу дэлхий нийтийн сүлжээний холбоо W3C гэдэг байгууллагаас тогтоон гаргадаг юм байна.
HTML гэдэг нь Hyper Text Markup Language гэсэн үгийн товчлол.
HTML кодчлолыг энгийн Text Editor текст боловсруулагч программуудыг/Note pad/ ашиглан бичиж болох бөгөөд одоо вэб байгуулах өргөн боломж бvхий программууд их гарсан болохоор вэб бvтээхэд маш хялбар болсон. Уг программууд байгаагvй vед зөвхөн HTML хэлийг судлаж мэдсэн хvмvvс л вэб хийж байсан бол энгийн компьютерийн хэрэглээний программууд дээр багахан мэдлэгтэй хvмvvс ч гэсэн вэб байгуулах өргөн боломжтой болсон. Энэ программуудын гол төлөөлөгч бол Macromedia Dreamweaver юм. Уг программыг та өөрийн сайтаас нь http://www.macromedia.com гэсэн хаягаар орж үнэ төлбөргүйгээр татан авч ашиглах боломжтой.
HTML кодчлолоор vvссэн файлууд нь .html .htm гэсэн өргөтгөлтэйгөөр хадгалагддаг.
HTML нь <> гэсэн хашилтан дотор командуудыг агуулан бичигддэг. Ихэвчлэн энэ хосоороо бичигдэнэ. Эхлэл төгсгөл гэдгийг зааж өгдөг.
жишээ нь:
<b> text baina</b>
энэ юу гэсэн vг вэ гэхээр энэ хооронд бичигдсэн текст Bold буюу өргөн текст гэсэн параграфаар хэвжүүлэгдэнэ.
HTML кодчлол <html> ээр эхлэн </html> ээр төгсөнө.
<html>
....
...
...
</html>

Monday, December 27, 2010

2010 оны технологийн гол ололтууд

Өнгөрч буй онд хүн төрөлхтний дэвшлийг урагшлуулахад нэмэр болсон бүтээгдэхүүн, үйл явдал ба судалгаа


Шинэ зүйл, нээлт өнгөрч буй онд маш олноор гарснаас тэдгээрийг тэр болгон бүртгэн тэмдэглэх нь хүндрэлтэй байв. Гэсэн ч бидний амьдралд аль болох их өөрчлөлт авчирсан гэх энэ жагсаалтыг танилцуулья. 2010 он юугаараа сэтгэлд үлдэх вэ? Лавтай iPad (дөрөвдүгээр сар), Kinect (арваннэгдүгээр сар) гарч ирсэн ба неандертальцийн геномыг тайлсан (тавдугаар сар) зэрэг амжилт энэ онд бичигдэж үлдэнэ. Магадгүй, Android үйлдлийн систем iPhone-тай өрсөлдөхөөр гарч ирсэн мөн Ираны цөмийн хөтөлбөрийг үймүүлсэн үл мэдэх гаралтай компьютерийн вирус ч гол үйл явдалд орж болно. Энэ бүгдийг цаг хугацаа байранд нь тавина биз.

iPad
Тоо баримт: Цифра: Apple анх гарч ирсэн эхний хагас жилд нь 7,46 сая iPad худалдав.
Таблет компьютер хийх, хэрхэн хийхийг чухалчлаагүйд нь  iPad бүтээгчдэд талархах ёстой. Гэхдээ Жобс ба түүний компанийн хэн нь ч ийм зүйлийг хэрэглэгчдээс гадна контент үйлдвэрлэгчдэд худалдана гэж тооцоолоогүй байсан байх. iPad гараад хэдэн сар болсны дараа өрсөлдөгч нар нь өөрсдийн таблетуудыг гаргаж эхлэв. Мэдээж, тэд төмрийн чанар ба үзүүлэх цэнгээний тоогоор Apple-ийн өрсөлдөгчөө гүйцээгүй билээ. Өрсөлдөгч наргүй байхад минутад 30 iPad зарагдаж, нийтлэгч нар нь түүний форматын сэтгүүлүүдийг бүтээж байлаа. Ойрын өрсөлдөгч  Samsung Galaxy Tab нь арилжаагаар тав дахин хоцорч байна. Бусад HP, Research in Motion, Microsoft ба Google харьцуулж болох бүтээгдэхүүнээ гаргах цагт iPad2 гараад ирсэн байх юм.

Kinect
Тоо баримт: зах зээлд гарч ирсэн эхний 25 хоногт Microsoft 2,5 сая төхөөрөмжөө худалджээ.
Microsoft энэ жилийн хамгийн футурист (ирээдүйд хандсан) интерфейс бүтээв. Xbox угтвар төхөөрөмжийн хянагч бие организмын тусламжтайгаар тоглоомыг удирдаж чадна. Kinect нь гар, хөл ба толгойн хөдөлгөөнийг ойлгон түүнийг төхөөрөмжид дамжуулдаг.
Эхлээд «Наталь» төслөөр танил болоод байсан хянагч гарч ирэхийг эртнээс хүлээж байсан юм. Зарагдсан тооноос харахад хүлээлт талаар өнгөрсөнгүй. Түүнийг зах зээлд гаргаад удаагүй байхад хянагчид нэвтэрч чадсан олон сэтгэгчид түүнийг зориулалтын бусаар хэрэглэхээр оролдож байна. Тухайлбал, түүний тусламжтайгаар янз бүрийн төхөөрөмжийг удирдаж сурснаас гадна, түүнд тохируулсан том хүний тоглоомуудыг бүтээж, эмнэлэгт хэрэглэж эхэлжээ.
Хэрэглэх боломж хязгааргүй бөгөөд  Microsoft  түүнийхээ шийдлийг бага зэрэг нэмэгдүүлэх ёстой. Одоохондоо Kinect гарын хөдөлгөөнийг ойлгож байгаагаас биш хурууны хөлдөлгөөнийг уншаагүй байгаа.

Android
Тоо баримт: Смартфоны дэлхийн зах зээлийн 25,5 хувийг  ОС Android  2010 оны гуравдугаар улиралд эзэлж байгаа нь өмнөх жилийнхээсээ 7,3 дахин их байна (Gartner, Inc.).
Жилийн өмнө «Google iPhone-ийг хөнөөхөөр оролдож байна» хэмээн Стив Жобс хэлсэн байв. Тэр цагаас смартфоны зах зээл хоёр дахин нэмэгдсэн ба харин ОС Android зах зээлээсээ долоо дахин их хурдтай өсчээ. iPhone нь Android-ын телефон бүрээс илүү байж чадах авч бүгдийг нь нийлүүлснээс илүү байж чадахгүй. Энэ жилд Google өөрийн ОС хоёр мобилийг гаргалаа. Android дээр ажиллах төхөөрөмж Wi-Fi-хотспотууд бүтээх боломжийг өгч, жишээлбэл, метрогоор явах төлбөрөө хийж болох утсанд ашиглах Near-Field Communication технологийг дэмжлээ. Android Market-ийн хавсралтын магазины цуглуулга 100 мянган нэр төрлөөс давжээ. Тавдугаар сард  AdMob шуурхай рекламын суурийн арилжаа хийгдэж дууслаа. Арванхоёрдугаар сард Samsung хувьдаа iPhone-тай өрсөлдөж чадах Nexus S телефоныг гаргасан байв. Цаг хугацаа харуулж байгаагаар Google-ийн оролдлого талаар өнгөрсөнгүй.

 Эх сурвалж: www.news.mn
Гоминидын геномын тайлал
Тоо баримт: Ойролцоогоор 38 000 жилийн өмнө гурван неандерталь эмэгтэйчүүдийн хамгийн залуу нь амьдарч байсан бөгөөд түүний ДНК бүдүүвч геномын тайллын үндэс болжээ.
Хүний тайлагдсан геном 10 жилээс өмнөхөн нийтлэгдэж байсан ба одоо хүний бүрэн геномын тоо хэдэн зуугаар хэмжигдэж байна. Энэ жил хүний хоёр хамаатны неандертальцийн (тавдугаар сард) дөнгөж саяхан Алтайн агуйн Денисовын гэгдэх хүний үлдэгдлээс бүдүүвч геномын тайллыг хийжээ. 40 000-50 000 жилийн өмнө амьдарч байсан амьтдын ДНК-ийг уншихын тулд судлаачдад генетикийн материал хэрэгтэй байсан бөгөөд тэр нь үлдсэн хэдэн яс ба шүд болжээ. Гэхдээ тэдэнд үхэж үрэгдсэн гоминидын ДНК-ийг тэндээс олдсон бусад төрлийнхний ДНК-аас ялгах хэрэгтэй байлаа. Энэ судалгааны санамсаргүй үр дүнд хүний тэр хоёр хамаатнаас орчин үеийн хүн өөрийн геномынхаа хэдэн хувийг уламжлан авсан нь тогтоогдлоо. Тэгэхлээр тэднийг бүрэн мөхжээ гэж хэлэхэд арай болохгүй биз.

 Сансрын хөлөг Dragon
Тоо баримт: Олон улсын сансрын станцад SpaceX компаниар ачаа зөөлгөхөд 1,6 тэрбум ам.долларыг NASA төлөхөд бэлэн байна.
Арванхоёрдугаар сарын 8-нд Ка­на­вералын хошуунаас дэлхийн түүхэнд анх­ных болох хувийн санс­рын хөлөг хөөрч амжилттай буцан ир­лээ. Dragon нэртэй хөлөг Falcon зөөгчийн тусламжтайгаар тойрог замд гарч дэлхийг хоёр тойроод Номхон далайд төлөвлөсөн буултаа хийхдээ ачаа болгон авч явсан бөөрөнхий бяслагаа муутгалгүй авч ирэв. Хөлөг ба зөөгчийг Америкийн дамжлагын бизнес эрхлэгчдийн нэг  Элон Маск (PayPal ба Tesla) үндэслэсэн Space X компани бүтээжээ. Хэрэв дараагийн туршилт нь амжилттай болбол Олон улсын сансрын станцад байгуулагдаад арав жил болоогүй компани ачаа зөөж эхэлнэ. Сансрыг эзэмшихэд дутагдаад байсан хувийн санаачилга ийнхүү гарч ирлээ.


Компьютерийн вирус Stuxnet
Тоо баримт: Ираны 60 гаруй мянган компьютер  Stuxnet вирусийн халдварыг 2010 оны есдүгээр сард авсан байв.
Олон жил яригдаж байсан санаа энэ жил хэрэгжин компьютерийн вирус томоохон улсын батлан хамгаалах чадварыг эвдлэв. Нэр хаяггүй хорлон сүйтгэгчдийн бай нь Ираны уран баяжуулах хөтөлбөр болсон юм. Вирус Stuxnet флэш зөөгчөөр дамжих вирус дэлхий даяар 100 мянган компьютерийг гэмтээсний ихэнх нь Ираных юм. Вирус уран баяжуулдаг эргүүлгийн хурдыг өөрчлөн тэднийг жагсаалаас гаргаж байлаа. Арванхоёрдугаар сард Stuxnet өөрийн зорилгодоо хүрлээ гэдгийг Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад хүлээн зөвшөөрсөн байлаа. Хохирол нь бага гэж үзлээ ч вирусийн кодын хэдэн мянган мөр НҮБ-ын цөмийн зэвсэглэлийг хураах аварга байгууллагаас хамаагүй үр дүнтэй болсон гэж болно.

Google Ngram Viewer
Тоо баримт: 5 195 769 ном  Google Ngram Viewer хайлтын хуудаснаа индексжүүлэгдлээ.

Google 2010 онд номын худалдааг эхлүүлсэн ба энэ салбартаа тэд тэргүүлэгч бөгөөд шилдэг нь биш. Харин номын худалдаатайгаа цуг нэгэн үйлчилгээг эхлүүлсэн нь домог болох ирээдүйтэй Google Ngram Viewe болж байна. Түүний тусламжтайгаар сүүлийн 500 жилд хэвлэгдсэн таван сая номыг хэд хэдэн хэлээр уншиж болно. Компани нийтдээ 15 сая номыг дижитал болгосон ба тэднийг индексжүүлсэний дараа хүн төрөлхтөнд өөрийн бичгийн соёлтой танилцах хүчирхэг зэвсэг гарч ирнэ.

Ш.Мягмар

Friday, December 24, 2010

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе

Докторын зэрэг хамгааллаа

2011 оны 9-р сарын 1
2011 онд ИМДС-ийн багш С.Дэлгэрмаа интернэт сэтгүүл зүйн судалгааны чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ.

2011 оны 6-р сарын 30-нд Монгол Улсын Их сургууль дээр түүний   хамгаалсан эрдмийн ажил нь "Монголын интернэт сэтгүүл зүйн өнөөгийн байдал, хөгжил, тулгамдсан асуудал"   сэдэвтэй юм.

Thursday, December 16, 2010

Бермудын гурвалжингийн нууцыг тайлав

Бермудын гурвалжингийн нууцыг тайлав

2010 оны 12-р сарын 13
Бермудын гурвалжингийн нууцыг тайлав
-Танин мэдэхүй-

Бермудын гурвалжинтай холбоотой мэдээллүүд 100 гаруй жил дэлхий нийтийн анхаарлыг татсаар ирсэн билээ. Үүнийг өөрөөр чөтгөрийн гурвалжин ч гэх нь бий. АНУ-ын зүүн өмнөд эрэг болон Карибын тэнгисийн дунд орших гурвалжин дүрс бүхий агаар болон усан орон зайд орсон нисэх онгоц юм уу усан онгоц алга болдгийг дэлхий нийт их хожуу мэдсэн юм.

Атлантын далайд орших энэ гурвалжингийн нэг үзүүр АНУ-ын Флорида муж улсын далайн эргийн Майами хот руу хүрсэн, нөгөө үзүүр нь Багамын арлын Пуэрто-Рико арал руу хүрсэн, гурав дахь үзүүр нь өргөргийн 40 градусын орчимд хүрдэг байна. Энэ гурвалжин нутаг дэлхийн хамгийн нууцлаг газрын нэг.

Бермудын гурвалжинд 1945 оноос хойш нисдэг болон хөвдөг, шумбадаг нийлсэн 100 гаруй онгоц болон түүн дотор сууж явсан мянга гаруй хүн сураггүй болсон байна.

1909 онд тэр үеийн хамгийн алдартай далайчин ахмад Жош Клок чөтгөрийн гурвалжинд алга болжээ. Тэр анх удаа далбаат завиар дэлхийг тойрсон юм. Алга болсон онгоцуудыг дэлхийн олон эрдэмтэн, судлаачид өөр өөрийнхөөрөө тайлж байв. Жишээ нь, далай доорхи газар хөдлөлтөөс үүссэн давалгаа, солир, онгоц өөрөө дэлбэрсэн, далайн тайлагдаагүй аварга амьтны дайралт, орон зай, цаг хугацааны цоорхой буюу хар нүх, тус бүс нутгийн асар хүчтэй соронзон таталт, дээр үеэс амьд үлдсэн эртний хүмүүс, харь гаригийнхан болон хэсэг бүлэг хүний явуулж буй нууц ажиллагаа гэх мэтээр тайлж байжээ.

Гэхдээ уг гурвалжингаар дайрсан бүхэн сүйрдэггүй ч улс орнууд уг гурвалжингаар аль болох дайран өнгөрөхгүй байхыг онгоц, хөлгийн ахмадуудад сануулдаг. Улс орнууд урьд нь уг газрыг мэддэггүй байхдаа алга болсон олон онгоц, хөлгийн ахмадын зааврын дагуу явж байгаагаа мэдээлсэн хамгийн сүүлийн байршлын орчимд ахин дахин хайгаад ч юу ч олж чадаагүй байна.

Шинжээчдийн баг усны гадаргуу дээр тосны толбо, онгоцноос хугарсан хэсэг болон цогцос хайгаад ч ололгүй мухардаж байв. Гэнэтийн шуурга болон манангаас болж онгоц сүйрэх юмуу төөрч байна гэсэн дүгнэлтийг XX зууны эрдэмтэд гаргаж байжээ. Тэд гурвалжин гэж байхгүй, энэ бүхэн хэтрүүлэг гэсэн байна.

Чөтгөрийн гурвалжин гэж нэрд гарахад бас нисэгч, далайчдын цуу яриа нэлээд нөлөөлжээ. Гурвалжингийн ойролцоох агаарын замаар нислэг үйлддэг агаарын компаниуд болон тэдгээрийн ажилчид онгоц заримдаа цагаасаа хоцрохоор түүнийгээ зөвтгөхийн тулд зорчигчдод "Бермудын гурвалжинг тойрч байгаад хожимдлоо" гэдэг бэлэн хариулт өгдөг болсон байна.

Энэ гурвалжин Америк тивийг Колумб нээсэн үеэс алдаршжээ. Тухайн үед Колумб болон түүний багийнхан одоогийн Бермудын гурвалжингийн бүс нутагт тэнгэрээс "асар том галт бөмбөлөг далайд унахыг харсан" гэх цуу яриа сонсчээ. Бермудын гурвалжинд алга болсон ихэнх тохиолдлоос нэг ч амьд хүн, цогцос олдоогүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд зарим нисэгч, далайчин өдгөө болтол үргэлжилсээр байгаа нам гүм байдлыг эвдэн, энэ бүс нутагт ямар нэгэн далдын хүчнээс мултран гарсан тухай ярьж эхэлсэн.

Колумбын үед Испаниас Америк орох гээд хөдөлсөн алт ачсан олон хөлөг онгоц энэ хэсэг газар живснийг эрдэмтэд тогтоосон ба алт олох гэж олон эрдэмтэн, судлаач амь дүйн алтны араас шиншлэх болсон байна.

Металл илрүүлэгч энгийн аппаратаас бараг мянга дахин хүчин чадалтай аппаратаар далайн ёроолоос алт хайх гэсэн шумбагчид далайн ёроолоос олон онгоц олжээ. Энэ бүс нутагт агаарын болон цахилгаан соронзон үзэгдэл маш хүчтэй явагддаг ба байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Энэ нь агшин зуурын том давалгаа болон хуй салхи үүсэх нөхцөл болдог байна.

Мөн цахилгаан соронзон нөлөөгөөр онгоцны цахилгаан зүйлс шатсанаас онгоц сүйрэх нэг шалтгаан болдгийг тогтоожээ.

Э.Төгсжаргал

Сайтуудын ”Сэтгэгдэл” хэмээх дайсан

Эх сурвалж: news.mn
1 цаг 47 минутын өмнө
Нэгэн түр журам гарч, энэ оны арванхоёрдугаар са­рын 1-нээс хэрэг­жиж эхэл­сэн ажээ. Энэ бол Харил­цаа хол­бооны зохицуулах хороо­ноос гар­гасан “Харилцаа хол­бооны сүлжээгээр вэб сайтын үйл­чилгээг эрхлэхэд баримтлах түр журам” юм. “УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолын хавс­ралтаар батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын болон Монгол Улсын Харилцаа холбооны ту­хай хуулийн зарим заалтуудыг үн­дэс­лэн иргэн, хуулийн этгээд нь харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхтэй хол­богдсон харилцааг зохицуулах” гэ­сэн зорилго бүхий энэ түр журам үнэн хэрэгтээ мэдээллийн портал сай­туудын мэдээ мэдээллийн дор хэрэглэгчийн үлдээдэг сэтгэгдлийг хязгаарлах зорилготой юм.

Орчин цагийн дэлхий нийтийн амьдралын хэм хэмжээ болсон ин­тер­нэтийн сүлжээгүйгээр аль ч улс орны иргэд ажил амьдралаа тө­сөө­лөхөө нэгэнт больж, интернэт ашиглах эрх нь хүний үндсэн эр­хийн нэгэнт тооцогдож, энэ шал­гуураар тухайн улс орны хөгжлийг тодорхойлдог болоод байна.

Сонин, сэтгүүл, телевиз, радио гэсэн уламжлалт мэдээллийн хэ­рэгс­лүүдээс интернэтийн сүлжээ ашиг­лаж мэдээлэл түгээж буй вэб сайтууд нь өмнө хаа ч, хэзээ ч бай­гаагүй амьд холбоог үүсгэж бай­гаагийн нэг нь сэтгэгдэл хэ­мээх хэлбэр юм. Тухайн сайтад нийт­лэгдсэн мэдээ нийтлэлийн дор хэрэг­лэгч өөрийн байр суурийг илэр­хийлэн, бусадтай амьд харил­цаа үүсгэж байгаагаараа Хүний эр­хийн түгээмэл тунхаглал болон улс орон бүрийн Үндсэн хуулийн суурь заалт болох үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэх боломжийг олгож байгаа нь юугаар ч сольшгүй эрх чөлөө юм.

“Хориотой жимс амттай”

Монголчуудаас түрүүлэн мэдээл­­лийн портал сайтуудыг ажил­луул­сан улс орнууд мэдээж биднээс өм­нө сэтгэгдэл хэмээх хааж боож ча­дах­гүй зүйлтэй учирсан. Улс ор­нууд тухай бүр нь янз бүрээр сэтгэгдэл хэмээх зүйлтэй тэмцэхийг оролдсоор ирсэн ч үр дүнд хүрсэн нь ховор. Ирсэн сэтгэгдлийг шүүн үзэж боломжтой гэснийг нэвт­рүүлэх, хараалын болон бус­дыг гутаасан үгийг хэрэглэсэн то­хиол­долд тухайн хэрэглэгчийн сэт­гэгдэл сайтад автоматаар нэвтрэх бо­ломж­гүй болгох, эсвэл шууд хаах гэсэн хэлбэрүүдийг дэлхийн улс орнууд өнөөдөр ашиглаж бай­на. Гэхдээ шууд хаах гэсэн хэт туйл­ширсан хувилбарыг сонгосон нь хуруу дарам. Хорьсон, хаасан болгон үр дүнгээ өгдөгсөн бол аль хэдийнэ бүх портал сайтууд сэтгэгдлээ хаачихсан байх нь ойлгомжтой. “Хориотой жимс амттай” хэмээн ярьдаг нь нуусан, хаасан болгоныг нүдээр үзэх, барьж үзэх, амтлах гэсэн хүний төрөлхийн араншингийн илрэл юм.

Монгол сэтгэгдэл  

Мэдээж монгол сэтгэгдэл гэ­сэн томъёолол хаа­на ч байхгүй. Дэлхийн бусад улсын иргэдийн нэгэн адил мон­голчууд өөрсдийн бо­дож са­на­даг, сонссон дуулсан бо­ловч итгэхгүй байгаа, магадгүй сонс­со­ноо үнэн гэдэгт итгэж байгаа тэр үнэ­нийг хэлэхгүй байгаа хүмүүст зо­риулж сэтгэгдэл үлдээх нь бий.

Монголын мэдээллийн сайтын хэрэг­лэгчийг 100 хувь гэж үзвэл эд­гээ­рийн 10 хувьд хүрэхгүй хү­мүүсийн нэр хол­богд­сон мэдээ, нийт­лэлийн дор Харил­цаа холбооны зо­хи­цуулах хорооны “зохицуулах” гээд байгаа сэтгэгдлүүд үлддэг юм. Өөрөөр хэлбэл, өөрсдийгөө улс­төрч хэмээн нэрлэдэг, нэрлэхийг хүсч байгаа цөөн тооны хүмүүстэй хол­­боотой сэтгэгдэл зонхилдог. Уг нь ч зөв шударга хүнийг улайм цайм гүтгэн бичсэн нь өдрийн од мэт байдаг гэдгийг энэ дашрамд хэлээд авахад илүүдэхгүй. Бас “хул­гайч л хулгайчийг бариарай гэж хаш­гир­даг” гэсэн үг байдгийг ч хав­чуу­ла­хад гэмгүй.

Мэдээж зохицуулалт шаард­ла­га­тай газар зохицуулах нь төрийн үүрэг. Гагцхүү зохицуулалт тодор­хой зорилготой байгаа нь анхаарал та­таж байна. “Энэ бол 2012 оны пар­ламентын сонгуулийн угтал” хэ­мээн Харилцаа холбооны зохи­цуулах хороо хүлээн зөвшөөрч бай­г­ааг, мөн энэхүү журам нь Ерөн­хий сайдын захирамжаар хийгдэж бай­гааг ч хэлэх нь зүйтэй. Бас энэхүү жур­мыг сэмхэн баталж, мөрдүүлсэн гэж байгаа. Мөн Харилцаа хол­боо­ны зохицуулах газар тухайн сэт­гэг­дэл хэн нэгнийг доромжилсон гэд­гийг нотлоод тухайн сайтыг түр хугацаагаар хаах мэдэгдэл өгнө гэсэн байгаа. Монгол Улсад хууль зөрчсөнийг тогтоодог нэг л субъект байдаг, тэр нь шүүх гэдгийг мэдэх юм байна.

Энэхүү түр журмыг мэдээллийн портал сайтуудын зүгээс хэрэг­жил­тийг нь түдгэлзүүлэх саналаа Харил­цаа холбооны зохицуулах хо­роонд тавиад байгаа бөгөөд хэр­хэн яаж шийдэгдэх нь одоогоор тодор­хойгүй. Юмыг яаж мэдэхэв төр төмөр нүүрээ харуулна гэвэл өдөр­жин сэтгэгдэл уншиж, бас би­чиж, нэг нэгнийхээ муу муухайг дуу­далц­даг төрийн албан хаагчид аш­гүй нэг ажлаа хийх завтай болох нь.

Тоон дотор үсэг

Төрөөс гөрч байгаа бодлогын бо­лоод хөгжлийн гол гол асуудлууд хөшигний ард, улстөрчдийн ханцуйн дотор явагд­даг болж, үүнийгээ хэвлэлийн бай­гуул­лагуудад мөнгө төлөн амыг нь барьж байгаа энэ үед сайтын сэт­гэгд­эл нь “бодит” мэдээлэл олж авах нэг су­ваг болоод байгаа нь түр журам мэнд­лэх болсон бас нэг шалт­гаан гэж хэлж болно. Өнгөрсөн долдугаар сард Тавантолгойн ордыг ашиглах ту­хай УИХ-ын тогтоолын төсөл бат­лагдахаас сарын өмнөөс хэвлэлүүд энэ тухай ус балгасан мэт дуугай болс­ныг санаж байгаа байх. Хэвлэл мэ­дээл­лээр мэдээлэх бо­лол­цоогүй зүй­л­ээ сэтгэгдлээр тараа­даг жишиг ч бай­гаа. Өөрөөр хэл­бэл, сэтгэгдэл дотор сониныхны “ха­даас” мэдээ цохиж явдаг юм. Түр жу­рам маань хууль болон томорно гэд­гийг ч Харилцаа холбооны зохи­цуулах хорооны удирд­лага нуухгүй, ит­гэлтэй нь аргагүй сэт­гүүлчдэд мэдэг­дэж байгаа нь журмын зорилго юунд чиглэснийг харуулж байна.

Уг мэдээллийн сайтууд өнөөг хүртэл Монгол Улсын хууль тог­тоомж болон сэтгүүл зүйн зарчмын да­гуу ажиллаж, хэрэг­лэг­чийн үүс­гэсэн контент буюу сэт­гэгд­лийг өөрсдийн арга хэлбэрээр зохи­цуулсаар яваа. Яагаад заавал Харил­цаа холбооны зохицуулах хороо үүнд хутгалдан орж, хэвлэлийн эрх чөлөөнд халдахаар зэхэж буйг асуу­­маар байна. Ерөнхий сайдын шууд эрх мэдлийн хүрээнд үйл ажил­лагаагаа явуулдаг Харилцаа хол­бооны зохицуулах хороо нь онцгой статустай хэмээн өөрсдийгөө тодор­хойлж буй. Тухайлбал, “өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харил­­цаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөх­цө­лийг бүрдүүлэх, тусгай зөв­шөө­рөл олгох, мэргэжлийн дүгнэлт, зөв­­лөмж, шийдвэр гаргах үүрэг бү­хий байгууллага мөн” гээд “Ха­рил­цаа холбооны зохицуулах хо­роо­ны үндсэн зорилго нь Хууль тог­тоомжийг хэрэгжүүлэх, харилцаа хол­бооны талаар төрөөс баримталж бай­гаа бодлогын хэрэгжилтийг зо­хион байгуулах, тусгай зөвшөөрөл ол­гох, түүнийг түдгэлзүүлэх, хү­чин­гүй болгох, радио дав­там­жийн зурвасыг хуваарилах, ду­гаар­лалтын нэгдсэн төлөвлөгөө бо­ловс­руулж хэрэгжүүлэх, үйлч­лэгч, хэрэглэгчдийн эрх аш­гийг тэнцвэртэй хамгаалах, бүх нийтийн үйлчилгээний үүргийн хэрэгжилтийг хангуулах, үйлчлэгчийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино” хэмээн байгууллагынхаа сайтад танилцуулсан байх юм.

Д.НАРАНТУЯА

Багш нарын мэдээллийн технологи ашиглах чадварыг дээшлүүлж байна

БСШУЯ, ШУТИС-ийн Е-Нээлттэй сургууль хамтран “Их, дээд сургуулиудын багш нарын мэдээллийн технологи ашиглах чадварыг дээшлүүлэх” сургалтыг долоо дахь удаа зохион байгуулж эхэллээ. Энэ сарын 21 хүртэл үргэлжлэх сургалтын нээлтэнд ШУТИС-ийн Ректор Б.Дамдинсүрэн оролцож суралцагчдад амжилт хүсэв. БСШУЯ-ны санхүүжилтээр зохион байгуулж байгаа уг сургалт УМС(UNIMIS) програмчлал, Электрон сургалт(UNILMS) програмчлал, Е-хичээл бэлтгэх програмчлалын технологи, Вэб програмчлал гэсэн үндсэн модулиар хичээллэж байна. Энэ удаагийн сургалтанд ИЗИС, СУИС, Сутай, Билэг, Чингэс хаан зэрэг 20 гаруй их, дээд сургуулийн мэдээллийн технологийн 30 гаруй багш хамрагджээ. Амжилттай суралцсан багш нарт БСШУЯ болон ШУТИС-ийн хамтарсан гэрчилгээ олгоно.