Tuesday, November 01, 2011

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 50 жилийн ой

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 50 жилийн ойг тэмдэглэж, “Монгол Улс НҮБ-д – 50 жил” эрдэм шинжилгээний бага хурлыг 10 дугаар сарын 27-нд ГХЯ-нд зохион байгуулав.

Эрдэм шинжилгээний бага хурлыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нээж хэлсэн үгэндээ Монгол Улс өнгөрсөн ХХ зууны түүхэндээ олсон томоохон ололтын нэг нь 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон явдал гэж зүй ёсоор үзэж буйгаа тэмдэглэв. Тэрээр улс орноо олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн болгох эрхэм үйлсэд оролцож улсынхаа нэр хүнд, байр суурийг НҮБ-ын хүрээнд бэхжүүлэх, Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хүчин зүтгэж явсан нийт дипломатчдад талархал илэрхийлж, баярын мэндчилгээ дэвшүүлэв. 

Тэмдэглэлт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нараас  тус тус илгээлт ирүүлснийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг, НҮБ-ын Суурин зохицуулагч Сезин Синаноглу нар уншиж танилцуулав.

Бага хурлын үеэр  “Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэн түүх, түүний ач  холбогдол”, “НҮБ-ын үйл ажиллагаа дахь Монгол Улсын оролцоо, байр суурь, үр дүн”, “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа дахь Монгол Улсын зэвсэгт хүчний оролцоо”, “НҮБ-ын өнөөгийн өөрчлөлт шинэчлэлт ба Монгол Улс” зэрэг илтгэлийг хэлэлцүүлэв. Бага хуралд Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааг өрнүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн үе үеийн дипломат ажилтнууд, төрийн байгууллагын төлөөлөл, Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, оюутан сурагчид зэрэг 150 гаруй хүн оролцов.

Түүнчлэн тэмдэглэлт ойг тохиолдуулан “Монгол НҮБ-ын хамтын ажиллагаа” нээлттэй хаалганы өдөрлөгийг ГХЯ-нд мөн зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, “Монгол Шуудан” компанийн тэргүүн дэд захирал Б.Буян нар Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойд зориулсан маркийг албан ёсоор нээв. Өдөрлөгийн нээлтийн үеэр “Монгол, НҮБ-ын хамтын ажиллагаа” фото зургийн үзэсгэлэнг нээсний зэрэгцээ  ОУБГ-аас зохион байгуулсан “Монгол Улсын гадаад бодлого ба НҮБ” 100 асуулт хариултын тэмцээн, НҮБ-ын Хүүхдийн сангаас зохион байгуулсан Хүүхдийн зургийн уралдааны шагнал гардуулах ажиллагаа явагдав. Түүнчлэн оуютан сурагчдын хичээл сургалтад дэмжлэг үзүүлэх үүднээс НҮБ-ын түүх, судалгаа, лавлах зэрэг 70 гаруй ном, судалгааны материалыг Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагаас МУИС-ын Олон улсын харилцааны дээд сургуулийн номын санд хандивлав.

Tuesday, May 10, 2011

Портал сайт

Олон хэрэглэгчтэй вэб сайтууд
Монголд 1996 онд интернэтийг албан ёсоор нийтийн хэрэгцээнд ашиглах болсноор www.mol.mn   хамгийн анхны вэб сайт интернэтэд тавигдаж, өдгөө 2500 гаруй вэб сайттай болсон билээ. Тэгвэл хамгийн олон хэрэглэгчтэй вэб сайтуудын манлайд томоохон портал сайтууд явдаг. www.gogo.mn үндэсний портал сайт хамгийн олон хандалттай төдийгүй хамгийн олон хэрэглэгчтэй вэб сайт билээ. МХХ-ийн 2009 оны судалгааг хүснэгтээр үзүүллээ.
Харин өнөөдөр 1.gogo 2.news тэгээд caak, zaluu, olloo  порталууд ордог:
Судалгаагаар монголчуудын зочлох дуртай топ сайтуудын 30-40 хувийг үндэсний портал сайтууд эзэлж байгаа юм.

Monday, January 17, 2011

Хүний эрхийн ангилал

Хүний эрхийг иргэний,, улс төрийн эдийн засаг, нийгэм, соёлын, гурав дахь үеийн эрхүүд гэж ангилдаг ажээ.

Хамгийн суурь эрх нь иргэний, улс төрийн эрхүүд юм. (ХЭТТ-ын 2-18 дугаар зүйл) Үүнд:
  • амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх
  • боолчлолоос ангид ...

Wednesday, January 05, 2011

Хичээл- Вэб гэж юу вэ? HTML vндэс


Хүн сонссон зүйлээ мартаж, үзсэн зүйлээ санаж, харин хийсэн зүйлээ сурдаг гэж.

Вэб гэж юу вэ?
Вэб бол Интернетийн сvлжээнд холбогдсон комьпютерт байрлах нэгэн төрлийн файлууд юм. Интернет гэдэг нь дэлхий даяархи олон компьютерийн хоорондын сүлжээ гэж ойлгож болно.Эдгээр нь ихэвчлэн HTTP гэсэн протокол ашиглан хоорондоо холбогдож, мэдээллээ солилцдог. Мэдээлэл гэдэг маань бидний мэдэх вэб хуудас юм. Вэб хуудсыг байрлуулах компьютерийг Вэб сервер гэх ба харин тэр мэдээллийг уншиж хөрвvvлэн харуулж байгаа компьютерийг Клиент/Client/ гэдэг.
Client- үүд нь вэб харуулагч, хөрвүүлэгчдийг ашиглан вэб хуудсыг харуулдаг. Хөрвvvлэгчийн жишээ гэвэл бидний сайн мэдэх Internet Explorer, Opera, Mozilla ... гэх мэт маш олон байдаг.
Вэб хуудас болгон өөрийн хаяг буюу Домэйн /Domain/ нэртэй байна. эдгээр хаягийг ашиглан хvмvvс хэрэгцээт хаяг руу хандан мэдээлэл авах боломжтой байдаг. Вэбийн хаяг нь цорын ганц байдаг бөгөөд ижил хаягтай байх боломжгvй байдаг.
ж.н : http://www.gogo.mn
харин дэд домайн нэртэй байж болдог.
ж.н : http://delger95.blogspot.com

HTML кодчлол гэж юу вэ?

Вэб харуулагч, уншигч программууд нь тогтсон зааврын дагуу мэдээллийг уншиж харуулдаг. Тэрхүү зааврыг HTML гэж нэрлэгддэг кодоор бичдэг,  вэб хуудас маань өөрөө кодчлол юм. Кодоор ямар үйлдэл хийх, юуг яаж харуулах вэ гэх мэт зааврыг вэб харуулагчид өгдөг. Вэб харуулагч нь тэр зааврын дагуу вэбийг харуулдаг. Уг зааврыг World wide Web Consortium буюу дэлхий нийтийн сүлжээний холбоо W3C гэдэг байгууллагаас тогтоон гаргадаг юм байна.
HTML гэдэг нь Hyper Text Markup Language гэсэн үгийн товчлол.
HTML кодчлолыг энгийн Text Editor текст боловсруулагч программуудыг/Note pad/ ашиглан бичиж болох бөгөөд одоо вэб байгуулах өргөн боломж бvхий программууд их гарсан болохоор вэб бvтээхэд маш хялбар болсон. Уг программууд байгаагvй vед зөвхөн HTML хэлийг судлаж мэдсэн хvмvvс л вэб хийж байсан бол энгийн компьютерийн хэрэглээний программууд дээр багахан мэдлэгтэй хvмvvс ч гэсэн вэб байгуулах өргөн боломжтой болсон. Энэ программуудын гол төлөөлөгч бол Macromedia Dreamweaver юм. Уг программыг та өөрийн сайтаас нь http://www.macromedia.com гэсэн хаягаар орж үнэ төлбөргүйгээр татан авч ашиглах боломжтой.
HTML кодчлолоор vvссэн файлууд нь .html .htm гэсэн өргөтгөлтэйгөөр хадгалагддаг.
HTML нь <> гэсэн хашилтан дотор командуудыг агуулан бичигддэг. Ихэвчлэн энэ хосоороо бичигдэнэ. Эхлэл төгсгөл гэдгийг зааж өгдөг.
жишээ нь:
<b> text baina</b>
энэ юу гэсэн vг вэ гэхээр энэ хооронд бичигдсэн текст Bold буюу өргөн текст гэсэн параграфаар хэвжүүлэгдэнэ.
HTML кодчлол <html> ээр эхлэн </html> ээр төгсөнө.
<html>
....
...
...
</html>