МТМС хичээл


I.          Хөтөлбөрийн нэр:                 Мэдээллийн технологи, мэдээллийн систем
II.        Индекс:                                  COMP221
III.       Түвшин:                                 Бакалавр
IV.       Кредит:                                   3
V.        Судлах цаг:                            96
            Лекц                                       16
Семинар
Лаборатори                            80
VI.       Хэрэглэх орчин                     Компьютер, интернэтийн лаборатори
VII.     Хамрах хүрээ                         II курсын оюутнууд
VIII.    Хөтөлбөрийг боловсруулсан зарчим:
·                     Чанартай хөтөлбөр- багшийн хөгжил
Мэдээллийн технологийн сургалт семинариас гаргасан зөвлөмж, БСШУЯам болон тус сургуулийн шинжилгээ үнэлгээний албанаас гаргасан бусад холбогдох баримт бичиг, мэргэжлийн болон мэргэжлийн бус сургуулиудын сургалтын хөтөлбөр, тэдгээрт тусгасан шаардлага зарчим, бүтэц, бүрэлдэхүүн, багтаамж, хөтөлбөрийн шинжүүд, орц, гарцын индикатор хэмжээсүүд зэргийг үндэслэл болгосон ба бакалаврын сургалтад судлах ерөнхий суурь хичээлүүдийн хөтөлбөрүүдтэй уялдуулсан болно.
·                     Орчин үеийн сургалтын чиг хандлага, нийгмийн болон суралцагчийн хэрэгцээ, оюуны чадамжийг хөгжүүлэхэд чиглэсэн байхын зэрэгцээ суралцагчдын хэрэгцээ, сонирхол, туршлагаас хамаарч, уг хөтөлбөр нь уян хатан, чөлөөтэй, нээлттэй, олон хувилбартай, сонгож судлах бүрэн боломжтой байхад чиглэсэн  
·                     Ерөнхий суурь хичээлийн агуулга, аргазүй, үнэлгээний стандартыг боловсруулав.
·                     Судлагдахууны нэгж хэсгүүдийг бүлэглэн томсгох, мэдээллийн зүйн шинжлэх ухаан болон сэдэв хоорондын холбоог босоо ба хэвтээ тэнхлэгээр интеграцчилах зарчмыг баримтлав.
·                     Мэдээллийн технологийн судалгаа, судлагдахууны агуулга, олон талт, тасралтгүй иж бүрдэл чанар, уламжлал, шинэчлэлийг зөв зохистой хослуулж, оюутны сонгох хэрэгцээг тооцож тусгасан болно.


IX.       Хичээлийн залгамж холбоо:
            А.Хэвтээ тэнхлэгээр:  Англи хэл
            Б.Босоо тэнхлэгээр: Мэдээлэл зүй
X.        Сургалтын хөтөлбөрийн гол үндэслэл:
·         Арга судлалын үндэс нь мэдээлэл зүйн шинжлэх ухааны онол
·         Их дээд сургуулийн мэдээллийн технологи, мэдээллийн систем хичээлийн  сургалтын тогтолцоо, стандарт, агуулга, цөм хөтөлбөр
·         Суралцагчдын хэрэгцээ, сонирхол, тэдний суралцах туршлага

Нэг.Хичээлийн зорилго, зорилт
Суралцагч мэдээллийн технологи, мэдээллийн системийн тухай онолын өндөр мэдлэг эзэмшиж, компьютер болон интернэтийн сүлжээг өөрийн үйл ажиллагаанд бүрэн хэмжээгээр ашиглах мэдлэг, чадвар, дадлага, туршлагатай болох
Зорилт:
·         Мэдээлэл зүйн шинжлэх ухааны онол, орчин цагийн дэвшилтэт технологийн  талаар үнэн зөв, шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх
·         Мэдээллийн технологийн хөгжил дэвшлийг нийгмийн амьдралын  бүхий л салбарт хэрэглэх, цаашдын мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах мэдлэг, чадвар, дадал олгох
·         Суралцагчдад бүтээлч сэтгэлгээ, бие даасан болон хамтран ажиллах идэвхтэй үйл ажиллагаа явуулах чадвар төлөвшүүлэх хөтөлбөрийн ерөнхий үндэслэлийг хангах
Хоёр. Судлагдахууны тогтолцоо
Мэдээллийн технологи, мэдээллийн систем нь дээд боловсролын хүрээнд мэдээлэл зүйн сургалтын стандартыг хэрэгжүүлэхэд шаардагдах онол, арга зүй, ур чадварыг суралцагчдад шинжлэх ухааны үндэстэй эзэмших, эзэмшүүлэх зорилгол чиглэсэн, өөрийн тогтолцоо, агуулга, стандарт, цөм хөтөлбөр бүхий цогц судлагдахууны талд чиглүүлнэ.



2.1.Сэдэвчилсэн төлөвлөгөө
1-р улирал 64 цаг
Долоо хоног
Хичээлийн сэдэв
Хичээлийн хэлбэр
Цаг
I
Компьютерийн бүтэц
Лекц
2
Алгоритм ба программ зохиох технологи
Лаборатори
2
II
Програмчлалын хэл, бүтэц, элементүүд
Лекц
2
Програмчлалын хэлнүүд, компьютерийн вирус, антивирус программуудын тухай
Лаборатори
2
III
Үйлдлийн систем, төрлүүд
Лекц
2
Windows үйлдлийн  системд ажиллах
Лаборатори
2
IV
Хэрэглээний программууд
Лекц
2
Accessories бүлгийн программууд дээр ажиллах
Лаборатори
2
V
Сэдвийн шалгалт авах
Лаборатори
2
Дотоод ба гадаад сүлжээ
Лаборатори
2
VI
Интернэтэд ажиллах
Лекц
2
Мэдээлэл хайх, хайлтын систем
Лаборатори
2
VII
Хайлтын системд ажиллах
Лаборатори
2
Цахим шуудан буюу e-mail ашиглах
Лаборатори
2
VIII
e-mail буюу цахим шууданд файл хавсаргах
Лаборатори
2
Дотоод сүлжээнд ажиллах
Лаборатори
2
IX
Сүлжээний төхөөрөмжүүдийг хэрэглэх
Лаборатори
2
Антивирусны программ татаж авч суулгах
Лаборатори
2
X
Сэдвийн шалгалт авах
Лаборатори
2
Бие даалт шалгах
Лаборатори
2
XI
Бичиг баримт боловсруулах Word программ
Лекц
2
Бичвэрт засвар хийх, форматлах
Лаборатори
2
XII
Бичиг баримтанд хүснэгт хийх
Лаборатори
2
Бичиг баримтанд зураг, объект оруулах
Лаборатори
2
XIII
Зурагтай ажиллах
Лаборатори
2
Бичиг баримтанд хөл толгой хийх, хуудас дугаарлах
Лаборатори
2
XIV
Хүснэгтэн мэдээлэл боловсруулах Excel программ
Лекц
2
Ажлын хүснэгт байгуулах
Лаборатори
2
XV
Томъёо оруулах
Лаборатори
2
Тооцоолол хийх
Лаборатори
2
XVI
График, диаграмм байгуулах
Лаборатори
2
Сэдвийн шалгалт авах
Лаборатори
2
  
2-р улирал 32 цаг
Долоо хоног
Хичээлийн сэдэв
Хичээлийн хэлбэр
Цаг
I
Илтгэл, танилцуулга хийх Power point программ
Лекц
2
II
Илтгэл хийх, хуудастай ажиллах, хуудсанд текст, зураг, аудио, видео оруулах
Лаборатори
2
III
Илтгэлийг хэвлэх, харагдах хэлбэрийг өөрчлөх
Лаборатори
2
IV
Илтгэлд дүрс зурах, хүснэгт, график хийх 
Лаборатори
2
V
Илтгэлийг удирдан ажиллуулах
Лаборатори
2
VI
Илтгэлд дуу, хөдөлгөөн оруулах
Лаборатори
2
VII
Сэдвийн шалгалт
Лаборатори
2
VIII
Компьютер график, хэвлэлийн эх бэлтгэл
Лаборатори
2
IX
Photoshop программд зураг засварлах
Лаборатори
2
X
Зурагтай ажиллах
Лаборатори
2
XI
Зурагт хуудасны эх бэлтгэл хийх
Лаборатори
2
XII
Indesign программд хэвлэлийн эх бэлтгэл хийх
Лаборатори
2
XIII
Макет хийх
Лаборатори
2
XIV
Flash программд хөдөлгөөнт кино хийх
Лаборатори
2
XV
Movie maker видео засварлах
Лаборатори
2
XVI
Бие даалт шалгах
Лаборатори
2
2.2.Оюутны бие даан гүйцэтгэх ажил
Долоо хоног
Сэдэв
Хэлбэр
Ашиглах материал
11 сард
Мэдээллийн технологийн хөгжил, дэвшил
Эссе
www.wikipedia.org
12 сард
Компьютерийн бүтэц, бүрэлдэхүүн хэсгүүд
Реферат
С.Дэлгэрмаа, Х.Ариунболд “Компьютерийг хялбар сурах гарын авлага” УБ 2010 он
3-4 сард
“Интернэт өнөөгийн амьдралд” сэдвээр илтгэл
Илтгэл
Power Point програм  дээр хийх
5 сар хүртэл
Блог хийх
Блог
С.Дэлгэрмаа, Х.Ариунболд “Компьютерийг хялбар сурах гарын авлага” УБ 2010 он



Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй, арга технологийн ерөнхий чиглэл
·         Ерөнхий суурь хичээлийг батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтын орчин үеийн идэвхтэй аргазүйгээр шинжлэх ухааны өндөр түвшинд заана
·         Суралцагчийн хэрэгцээ, сонирхол, туршлагад тохируулан даалгавар, бие даалт өгч, явцын хяналт, биелэлт, үр дүнг нарийн тооцно. Улиралд уншиж товчлох ярилцах ном зохиол, шалгах асуулт, бие даан гүйцэтгэх ажлын жагсаалтыг улирал бүрийн эхэнд өгч үнэлгээг тогтмолжуулна
·         Цаашид судлах нягтлах, гүнзгийрүүлэх шинжлэх сэдвүүдээс оюутнууд чөлөөт сонголт хийж, илтгэл, реферат, ангийн ажил бичиж болно.
·         Тухайн улиралд холбогдох чиглэлээр тодорхой бүлэг сэдвүүдийг дууссаны дараа 2-3 удаа шалгалт, шүүлэг авч үнэлнэ.
·         Суралцагчдад чанартай мэдлэг олгох, мэдлэгээ бүтээлчээр хэрэглэх чадварт сургаж, мэдлэг эзэмшилт, чадвар төлөвшихөд хяналтыг чиглүүлнэ
·         Ерөнхий суурь хичээлээх бакалаврын өдрийн сургалтаар олж авсан мэдлэгийг баяцуулан гүнзгийрүүлж, мэдлэг чадварын ерөнхий дадлыг бий болгоход хичээлийн агуулга, арга зүйг чиглүүлнэ.

Дөрөв. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт
4.1.Үнэлгээний хэлбэр
Хөтөлбөрийн зорилгын биелэлт, хэрэгжилтийг дүгнэн, гүйцэтгэлийг үнэлэхдээ “ИМДС-ийн оюутныг үнэлэх журам”-ыг үндэслэн
1.Хичээлийн ирц (30 оноо)
2.Бие даалт (20 оноо)
3.Явцын шалгалт (20 оноо)
4.Батлах шалгалт (30 оноо)
4.2.Үнэлгээний хэмжээс
Мэдээллийн технологи, мэдээллийн систем хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээг гаргахдаа дараах шаардлага, шалгуур хэмжээсийг харгалзан үзнэ. Үүнд:
·         Тухайн хөтөлбөрийн агуулгыг иж бүрэн судалж, холбогдох ном зохиолыг уншиж, явцын болон батлах шалгалтыг маш сайн, гүйцэд өгсөн, бие даан гүйцэтгэх ажлыг бүрэн тооцуулж, (90-100 оноо) авсан оюутан (тоон дүн нь: 4) буюу “А үнэлгээ”
·         Хичээлийн ихэнх цагт сууж, хөтөлбөрийн агуулгыг судалж, явцын болон батлах шалгалтанд хангалттай үнэлгээ авсан,  бие даан гүйцэтгэх ажлын дийлэнх хувийг тооцуулж, (80-89 оноо) авсан оюутан (тоон дүн нь: 3) буюу “В үнэлгээ”
·         Тухайн хөтөлбөрийн агуулгын тал хувийг судалж, явцын болон батлах шалгалтыг дунд үнэлгээтэй өгсөн,  бие даан гүйцэтгэх  болон дадлага ажлын хагасыг тооцуулж, (70-79 оноо) авсан оюутан (тоон дүн нь: 2) буюу “С үнэлгээ”
·         Хичээлийн ихэнх цагт суугаагүй, хөтөлбөрийн агуулгыг бараг судлаагүй, явцын болон батлах шалгалтуудыг хангалтгүй бөгөөд хагас тооцуулсан, мэдлэг чадвар сул (60-69 оноо) авсан оюутан (тоон дүн нь: 1) буюу “D үнэлгээ”
·         Хичээлийн цөөн цагт суусан боловч хөтөлбөрийн агуулгыг бүрэн гүйцэд судлаагүй, шалгалтанд болон  бие даан гүйцэтгэх ажлуудыг  тооцуулаагүй, мэдлэг, чадвар туйлын хангалтгүй,  (0-59 оноо) авсан оюутан (тоон дүн нь: 0) буюу “F үнэлгээ” тус тус тооцуулах болно.
Жич: Хөтөлбөрийн үр дүнгийн талаар төгсөгчдөөс “сэтгэл ханамж”-ийн судалгаа авч байх
Тав. Сургалтын орчин ба нөөц хэрэглэгдэхүүн
А.Орчин
-ИМДС-ийн анги танхим, компьютерийн болон интернэтийн лаборатори
В.Сургалтын нөөц хэрэглэгдэхүүн
-ном
-сурах бичиг
-Тараах материал
-Проектор
-Слайд
Зургаа.Ном сурах бичиг, гарын авлага
Хичээлийн явцад унших, хэрэглэх зайлшгүй шаардлагатай ном, сурах бичиг, гарын авлага материалуудын жагсаалт:
Зохиогчийн нэр
Ном, сурах бичиг, гарын авлагын нэр
Хэвлэгдсэн он
Аль номын санд байгаа тухай мэдээлэл
1
Д.Болормаа
Microsoft Windows
1999
сургууль
2
Д.Болормаа
Microsoft Excel
1999
сургууль
3
С.Дэлгэрмаа
Компьютерийн хэрэглээний программууд
2000
сургууль
4
С.Дэлгэрмаа
Интернет хэрэглэгчдийн гарын авлага
2002
сургууль
5
С.Дэлгэрмаа
Хэвлэлийн дизайны программууд
2004
сургууль
6
Ц.Доку
М.Буянбадрах
Интернэт: Вэб сайтын нэвтэрхий толь
2004
сургууль
7
С.Дэлгэрмаа
Х.Ариунболд
Компьютерийг хялбар сурах гарын авлага
2010
сургууль
8
Б.Түмэнцэцэг
Adobe Photoshop CS
2007
сургууль
9
Д.Цэдэвсүрэн
Ц.Хатанхангай
Л.Чойжооваанчиг
Мэдээлэл зүйн практикум
2007
сургууль
10
Д.Цэдэвсүрэн
С++ программчлал
2006
сургууль
11
Д.Цэдэвсүрэн
C++ хэлд суралцахуй
2007
сургууль
12
Цахим Өртөө
Интернэт хэрэглэгчийн гарын авлага
УБ 2008

13
Л.Даваасүрэн
Хэвлэлийн эх бэлтгэл
УБ 2004

14
Л.Даваасүрэн
Эх бэлтгэлийн программ Indesign
УБ 2009
сургууль
15
Л.Даваасүрэн
Photoshop зурагтай ажиллах программ
УБ 2008
сургууль
16
Л.Галбаатар
Цахим эрх зүй
УБ 2010



Бие даалтын ажлын сэдвүүд:
1.      Мэдээллийн нийгэм
2.      Мэдээллийн технологийн нийгэм, хүний амьдралд үзүүлж буй нөлөө
3.      Компьютерийн эрүүл ахуй
4.      Компьютерийн вирусын төрлүүд
5.      Орчин үеийн технологийн хөгжил дэвшил
6.      Интернэтийн бий болгосон гайхамшиг
7.      Компьютер, интернэтийн аюулгүй байдал
8.      Вэб технологийн тухай
9.      Домайн нэр
10.  Интернэт үйлчилгээ
11.  Портал вэб сайт
12.  Цахим шуудангийн үйлчилгээ
13.  Мета хайлтын систем
14.  Цахим нэвтэрхий толь
15.  Цахим  орчуулагч
16.  Цахим эрх зүйн асуудал
17.  HTML
18.  CSS
19.  Javascrift
20.  Вэб дизайн
21.  Цахим бизнес
22.  Блог
23.  Цахим иргэншил гэж юу вэ
24.  Нийгмийн сүлжээ сайтууд
25.  Интернэт дэх монгол мэдээлэл
26.  Үсгийн фонт ба шрифт